Монгол хэлбичгийн багш нарыг чадавхижуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Боловсролын газар ЕБС-ийн монгол хэлбичгийн багш нарт “Орчин үеийн сургалтын арга”, “Монгол хэл, уран зохиолын хичээлийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй”, “Өгүүлбэр зүйн хичээлийг дунд, ахлах ангийн сурагчдад заах арга зүй” зэрэг сэдвээр энэ сарын 4-6-нд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Шинжлэх
ухааны гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор
М.Базаррагчаа, Шинжлэх ухааны доктор, МУБИС-ийн профессор Ц.Оюун, Нийслэлийн
Боловсролын монгол хэл, уран зохиолын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн
Р.Өлзийхүү, БМДИ-ын арга зүйч П.Одгэрэл, Б.Цасанчимэг нар явуулж, хичээл заасан
юм.
Сургалтад нийт
125 багш нар оролцож мэргэжлээ дээшлүүлэв.