Энэтхэг улсад багш сургадаг уламжлалыг сэргээх боломжтойг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-12 10:12:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзах үеэр “Монгол Энэтхэгийн хамтарсан Мэдээлэл технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилга байгууламж” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банкны хооронд  2012 онд энэхүү төслийн зээлийн гэрээг байгуулсан ч тодорхой шалтгаанаар олон жил зогсонги явж иржээ.

Уулзалтын үеэр багшийг хөгжүүлэх чиглэлээр Энэтхэг улсад багш нарыг сургалтад хамруулдаг байсан хуучин уламжлалаа сэргээх боломжтой гэдгийг ноён Элчин сайд онцоллоо. 

  2010 оноос хойш яригдсан Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах асуудлыг мөн хөндөв. 2016 оноос хойш Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийг Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль болгохоор шийдвэрлэж, Нийслэлийн Боловсролын газар тус сургуулийн эзэмшил газарт өргөтгөл барих байдлаар одоогийн хэв шинж, хамран суралцуулах тойргийг хэвээр хадгалж, олон улсын хөтөлбөртэй хамтарсан сургууль байгуулах санал гаргасан. Сургуулийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Энэтхэгийн талаас видео уулзалт зохион байгуулах санал тавьсан юм. Энэхүү видео хурлыг ойрын үед зохион байгуулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж, сард нэг удаа хуралдаж байхаар энэ үеэр тохиролцлоо.

Ирэх оны эхэнд Энэтхэг улсад Монголын соёлыг өдрийг зохион байгуулахаар болов.

相关新闻