ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн зүгээс Монгол Улсад талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 18:44:37

Улаанбаатар хотноо хоёр хоног үргэлжилсэн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал өнөөдөр өндөрлөв.

Хурлыг хааж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Н.Энхболд үг хэллээ.

УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Н.Энхболд, “Энэ удаагийн хурлаар аюулгүй байдал, хүний эрхийн талаар хэлэлцлээ. Дэлхийн хэмжээнд аюулгүй байдалд ихээхэн хүндрэл үүсч байна. Энэ талаар бид дэлгэрэнгүй ярилцлаа.

Монгол Улс Евро Азийн бүс нутгийн аюулгүй байдал маш чухал гэж үздэг. Тиймээс ч хурлын үеэр Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын талаар илтгэл хэлэлцүүлсэн. Мөн Украйны зөрчлийн талаар саналаа хэлсэн.

Өнөөдрийн хурлаар хүний эрх, эрх чөлөөний талаар хэлэлцлээ. Монгол Улс ардчиллын үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөөг хангах бодлого баримталдаг. Тиймээс энэ удаагийн хурал манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтой боллоо.

Энэ удаагийн хурал ЕАБХАБ бол бүх парламентыг нэгтгэдгээрээ онцлог юм. Энэ удаагийн хуралд Шанхай хамтын ажиллагааны байгууллага анх удаа оролцож, илтгэл хэлэлцүүллээ. Энэ нь Евро Азийн бүс нутагт аюулгүй байдал бэхжих томоохон алхам болсон гэж үзэж байна.

Цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах болно” гэлээ.

ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн зүгээс Монгол Улсыг өөрийн орондоо 2015 оны намрын чуулганыг өндөр дээд хэмжээнд амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ.

Ч.Ариунболд

相关新闻
注释