Ихэнх нутгаар хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-03-28 17:05:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлвийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи энэ сарын 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 30-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө  14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 

相关新闻