Орхон аймагт аутизмтай хүүхдийн хэл яриаг засах “Пондолдой” төв байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт аутизмтай хүүхдийн хэл, яриаг засах, хөгжүүлэх “Пондолтой” төв нээлээ. Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн байдгаас 330 нь хүүхэд юм. Үүнээс аутизмтай 130 хүүхэд байна.
Аутизмтай хүүхдэд харилцаа, хэл яриа, нийгэмших бэрхшээл тулгардаг бөгөөд үүнийг эмчлэх хөдөлгөөн засалч, хэл засалч нар Орхон аймагт ховор байдаг ажээ. Өмнө нь эцэг эхчүүд хувиараа Улаанбаатар хотоос эмч нарыг урьж хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлдэг байсан бол одоо дээрх төвөөр дамжуулан хүүхдээ хөгжүүлэх боломжтой болжээ.
Хэл засалч мэргэжлээр төгссөн залуу боловсон хүчин Б.Сосорбурам хэлэхдээ, “Аутизмтай хүүхэд өөрийгөө илэрхийлэхдээ энгийн хүүхдээс өөрөөр илэрхийлдэг тул түүнийг ойлгох, жишээ нь нэрийг нь асуухад цаасаа урах ч үйлдэл гаргадаг тул эцэг, эх, ойр дотныхон нь зөвөөр хүлээж авах хэрэгтэй” гэлээ. Аутизмтай хүүхэд нь хэл яриа, хөдөлгөөний бэрхшээлээсээ болж нийгмийн харилцаанд бүрэн орж чаддаггүй тул юуны өмнө хэлд оруулах, өөрийгөө зөв илэрхийлж, ярьж сургах нь чухал ажээ. Тус төвд одоогоор 12 хүүхэд хамрагдаад байна.