Х.Болормаа: Хүүхэд хөгжил, хамгааллын бүтээлч санаачилгыг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар “Иргэн төвтэй дүүрэг” аяны хүрээнд “Хүүхэд хөгжил-хамгаалал” чуулганыг санаачлан Монголын Хүүхдийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү чуулган нь хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх
арга замыг тодорхойлох, хүүхдийн эрх, хамгаалалд нийгэмд үүрэг хүлээж байгаа
хүн бүрийн санаа, бодлыг тусгах зорилготой юм.
Чуулганыг нээж дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлэхдээ, “Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдээ хамгаалах, эрх үүргээ
ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд нийгмийн бүх шатныхны оролцоо чухал.
Бид хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Хамтарсан багийнхаа
үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн төсөвтөө
тодорхой хэмжээний хөрөнгийг суулгаж чадсан нь хүүхдүүдийнхээ төлөө хийж буй
хөрөнгө оруулалт юм. Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Тамгын газрын хамт олон
хүүхдүүдийнхээ сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, өөрсдийн үзэл бодол, авьяас
чадвар, хүсэл сонирхлоороо нэгдэн дүүргийнхээ хөгжлийн төлөө өөрийн амьдарч буй
орчин, сургууль, хороогоо хөгжүүлэхээр гаргасан бүтээлч санаачилга бүрийг
дэмжин ажиллана” гэв.
Чуулганд дүүргийн төрийн болон төрийн бус ЕБС-ийн
ахлах, дунд ангийн 18 мянга гаруй сурагчаас сурлага, урлаг, спортоороо хамт
олноо манлайлсан 500 хүүхэд, хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын шийдвэр гаргах түвшний хүмүүс хүндэт
зочноор уригдаж, “Хүүхэд хөгжил-хамгаалал”-ын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй
бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.