Орхон аймагт салхины хурд 18-20 м/с хүрч байгааг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-19 13:13:03
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг хүргэж байна.

Тус аймагт өнөөдөр 18-20 м/с хурдтай шороон шуурга шуурч байгаа тул иргэд ил гал тавих, хог шатаах, хөдөө, амралт зугаалгаар зорчихгүй байх, хашаа, гудамжиндаа хог шатаахгүй байхыг онцгой анхаарууллаа. Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдээ хараа, хяналтгүй гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байхыг сэрэмжлүүлж байна. Салхины хурд 19 цагаас  хойш намжих төлөвтэй байна. 

相关新闻