“Эрдэм хакатон 2019” тэмцээний бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын инновацийн 7 хоног”-ийн хүрээнд БСШУСЯ, ШУА болон "Стартап Монгол" төрийн бус байгууллага хамтран “Эрдэм хакатон 2019” тэмцээнийг ирэх сарын 3-10-нд зохион байгуулна.
Тус тэмцээн нь Монгол
Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэх инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх юм.
Тэмцээнийг
“Эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал” сэдвээр явуулах юм. Тэмцээнд патент, ашигтай загвар, барааны тэмдэг эзэмшдэг эсвэл гэрээгээр
эзэмших эрхтэй, Оюуны өмчийн газарт мэдүүлгээ гаргасан их, дээд сургууль, эрдэм
шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, энтрепренёр хувь хүн оролцох
боломжтой.
Хакатон тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай тул та бүхэн
ирэх сарын 1-ний дотор энд дарж бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг (976-51)-265001 дугаарын утас болон
erdemhackathon@mas.ac.mn хаягаар авах боломжтой.