Хурдан морины бай шагналд өгөх байсан хоёр автомашиныг эмнэлэгт өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт энэ сарын 12-нд зохион байгуулах байсан “Энх-Эрдэнэтийн хурд 2019” хурдан морины уралдаан цуцлагдаж бай, шагналд нь өгөх байсан хоёр машин, гурван мотоцикл болон тоног, төхөөрөмжийг БОЭТ, Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвд өглөө.
Уг уралдааныг санаачлагч Ц.Бат-Энх
хэлэхдээ, “Орхон аймагт болох байсан морин уралдаан цуцлагдсан ч аймгийнхаа хүн
ам, эрүүл мэнд, боловсролын салбарт зориулахаар шийдсэн. Иймд БОЭТ-ийн дэргэд
байгуулсан “Яаралтай түргэн тусламж”-ийн төв, Жаргалант сумын эмнэлэг тус
бүрт туулах чадвар сайтай жийп автомашин, гурван багт тус бүр мотоцикл, 10 хүүхдэд унадаг дугуй өгч байна”
гэсэн юм.