МЗХ Ландтай залуусыг “Эр зоригийн алдар” медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-25 10:15:12

Цаг уурын хүндрэлтэй үед иргэний эр зориг гаргаж, олон залууст үлгэр дуурайлал үзүүлсэн авто клубын залуусыг Монголын Залуучуудын холбооноос хүлээн авч, “Эр зоригийн алдар” медалиар шагналаа.

Саяхан болж өнгөрсөн хүчтэй цасан шуурганы үеэр “Toyota Hilux 4Runner Tacoma” клуб, “Ланд круйзер клуб” зэрэг автомашин сонирхогчдын 10 гаруй клубын залуус сайн дураараа нэгдэн ОБЕГ-т хүн хүч, техникээрээ тусалсан.

Клубын залуус энэ үеэр хэлэхдээ, “Хариу нэхээгүй тусыг маань үнэлж, энэ эрхэм хүндтэй шагналаар шагнаж байгаад баяртай байна. Залуус бид хийхгүй бол өөр хэн хийх билээ гэсэн бидний бичигдээгүй уриа байдаг. Бид хаана хэрэгцээтэй байна тэнд хэзээд бэлэн” гэлээ.

Б.Туул

相关新闻