Сумын шинэ сургуульд 4.0 сая төгрөгийг шийдвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мѳнхнасан, Тѳрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж нар Цахир суманд улсын тѳсвийн 3.2 тэрбум төгрөгийн хѳрѳнгѳ оруулалтаар баригдах 320 хүүхдийн суудалтай ерѳнхий боловсролын сургуулийн шинэ барилгын газартай нь танилцлаа.
Ирээдүйд олон жил ашиглах үүднээс сургууль барих гэж буй газрын цэвдгийг судалж байгаа ажлыг эрчимжүүлж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болгох талаар сумын удирдлагуудад чиглэл өглөө. Тус сургуулийг шинээр ашиглалтад ороход нь аймгийн Засаг даргын зүгээс багш хөгжлийн танхимд 4.0 сая төгрөгийг шийдвэрлэж, шаардлагатай тоног төхөөрөмжөө авахыг сургуулийн захиралд хэлсэн юм.
Дараа нь тус суманд улсын
төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр барьж буй 10 ортой эмнэлгийн барилгын явцтай танилцав. Одоогоор барилгын суурийн ажлыг эхлүүлсэн байна.