Туулах чадвар сайтай авто машинуудыг явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт туулах чадвар сайтай авто машинуудыг явуулж бусад машиныг хязгаарлаж байна.
Тус аймагт их хэмжээний цас орж шуургасны улмаас тавдугаар сарын 11-ний 17 цагаас замын хөдөлгөөнийг хязгаарласан юм..
Тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай авто машиныг явуулж жижиг тэргүүдийг буцааж байна. Замын хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш буюу өчигдөр 45 авто машиныг замд гаргалгүй буцаасан байна.
Мөн малаа хайх, алга болсон иргэдийг эрэн хайж ажиллагаанд оролцож байгаа авто машинуудыг явуулж байгаа гэж тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Буяннэмэх хэллээ.