Бараа, үйлчилгээний үнэ Баянхонгор аймагт хамгийн өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-15 18:28:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сарынхаас нэг хувиар өсжээ.

Инфляцийн түвшинг өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 2.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 7 хувиар өссөн байна. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээр 8.3 хувь, үүн дотроо мах махан бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ 20.4 хувиар, ундааны үнэ 6, сүү, сүүн бүтээгдэхүүн болон өндөгний үнэ 1.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Инфляц өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх аймагт 0.3-1.8 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс Баянхонгорт хамгийн өндөр дүнтэй байна. Нийслэл Улаанбаатар хотод инфляц өмнөх сарынхаас 0.9 хувиар, өмнөх оны эцсээс 2.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар тус тус өссөн талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан өнөөдөр мэдээллээ. 



相关新闻