Улсын хэмжээнд ой хээрийн түймэр гараагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-05-16 09:50:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн эхний өдрүүдийн байдлаар, улсын хэмжээнд ой хээрийн түймэргүй байна гэж БОАЖЯ-наас мэдээлж байна.

УЦУОШГ-аас үүлэнд зориудаар нөлөөлж, тавдугаар сарын 10, 11, 12-нд Ховд, Увс, Завхан, Дархан-Уул, Төв, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн нутагт ажиллажээ. Ингэснээр Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг эрс буурч, Хөвсгөл, Булган аймгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орж чийгтэй байна.

Түймрийн IY зэрэглэл буюу түймрийн нэн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Мөрөн, Рэнчинлхүмбэ, Хатгал, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагааннуур, Баруунхараа, Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Хэнтий аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Биндэр, Дорнод аймгийн Халхгол, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг ордог байна. Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Төв аймгийн Угтаал, Жаргалант, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг хамрагдаж байна.

Цаг агаарын төлвөөр тавдугаар 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 

相关新闻