"Би зурах дуртай" гар зургийн уралдааныг зарлаж дүнгээ гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Төв номын сангаас уншигч хүүхдүүдийнхээ дунд "Би зурах дуртай" гар зургийн уралдааныг зарлаж дүнгээ гаргасан байна.
Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зарласан уг уралдаанд нийт 170 гаруй бүтээл иржээ. Уралдааны зорилго нь хүүхдийн авьяас чадварыг дэмжих, номоор дамжуулан хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршиж байлаа. Уралдаанд гуравдугаар сургуулийн 5б ангийн сурагч У.Золзаяа тэргүүн байр эзэлжээ. Мөн дөрөвдүгээр сургуулийн 3б ангийн сурагч О.Түмэндэлгэр, дөрөвдүгээр сургуулийн 5в ангийн сурагч Б.Отгонзаяа нар удаалсан байна.