“Хөх ган”-ы хувьцаа өсөж, “Монгол шилтгээн”-ийх унав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-27 20:58:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр  I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 78.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 381 мянга гаруй хувьцаа арилжив.

Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Тодруулбал, "Хөх ган" болон  "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК болон "Монгол Шилтгээн" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.97 хувиар буурч, 19759.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.361.005.724.288.44 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻