Үндэсний сурын харвааны аймгийн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-28 17:52:40

Архангай /МОНЦАМЭ/. Үндэсний өв соёлыг өвлүүлэн үлдээх, сурын харваагаар хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, хүүхэд, багачууд, залуучуудад сурталчлан таниулах, баяр наадмын бэлтгэл болгох зорилгоор энэ сарын 25, 26-ны өдөр наадмын талбайн дэвжээнээ үндэсний сурын харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.  

Тэмцээнд Эрдэнэбулган, Жаргалант, Хашаат, Чулуут сумын таван багийн 50 харваач холимог багийн болон ганцаарчилсан цуваа харваанд өрсөлдөж, цэц мэргэнээ сорилоо.

Багийн харваанд Жаргалант сумын харьяат аймгийн мэргэн Г.Баянмөнх ахлагчтай баг нэгдүгээр байрт орсон бол цуваа харвааны эрэгтэй төрөлд Тариат сумын уугуул, Монгол Улсын гоц мэргэн харваач Ц.Энхчулуун тэргүүлжээ. Харин эмэгтэй төрөлд Эрдэнэбулган сумын харьяа I зэргийн харваач Ч.Эрдэнэтуяа тэргүүлсэн байна.

相关新闻