Н.Анхцэцэгийн гэр бүл шинэ хашаа, байшинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-02 23:02:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5-р багийн иргэн Н.Анхцэцэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шинэ хашаа, байшингийнхаа түлхүүрийг гардан авлаа.

Тус сумын Засаг дарга Т.Ганболдын санаачилгаар “Засаг орон сууц” хөтөлбөр, “Өрх гэр бүлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа өөрийн гэсэн гэр оронгүй, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүүдийн дунд сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран судалгаа явуулж Н.Анхцэцэгийг сонгосон байна.  

Н.Анхцэцэг нь 5 хүүхэдтэй бөгөөд нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй төр нийгмийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй нэгэн аж. Түүнд олгосон хашаа, байшинг Алаг-Эрдэнэ сумын төрийн байгууллага, хувийн хэвшил хамтран 8 орчим сая төгрөгөөр барьж гүйцэтгэсэн байна. Тус сумынхан 2017 оноос хойш жил бүр нэг иргэнээ орон сууцжуулж,  энэ жил  3 дахь өрх айлыг хашаа байшинтай болгож байгаа ажээ.

 

相关新闻