"Баярлалаа Япон орон" уралдааны шилдгүүд шагнал гардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ой, Япон улсын буцалтгүй тусламж “Соёлын үндэсний өв” төсөлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд зориулан Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш, сурагчид үзэсгэлэн гарган талархсан сэтгэлээ бүтээлээрээ дамжуулан илэрхийллээ.
Тус үзэсгэлэнд дугуйланд суралцагч хүүхдүүд “Баярлалаа Япон орон” сэдвээр гар зураг болон чимэглэх урлаг, техник технологийн төрлийн 200 гаруй бүтээл, 21 багш “Art&Craft-7” үзэсгэлэнд 42 бүтээлээ дэлгэжээ.
Энэ үеэр “Баярлалаа Япон орон” сэдэвт уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг ахлах, дунд, бага, насны ангиллаар уран зураг, чимэглэх урлаг, техник технологи гэсэн гурван төрлөөр шалгаруулж нийт 27 сурагчийг батламж, мөнгөн шагнал, Японы элчин сайдын гарын бэлгээр, багш нарыг батламж, мөнгөн шагналаар урамшуулан шагнасан юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр