Хүмүүжигч иргэдэд сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа 443-р хорих ангиас суллагдах хүмүүжигчдэд өөрийн сонирхол ур чадвартаа түшиглэн нийгэмд өөрийн байр сууриа олоход чиглүүлэх зорилгоор зорилтод бүлгийн сургалтыг зохион байгуулжээ.
Тус хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамлын ажиллагааны гэрээ байгуулж улирал бүр суллагдах хүмүүжигчдийн судалгааг үндэслэн сургалт болон хөтөлбөрт зуучлан хамтран ажиллаж байгаа гэнэ. Энэ удаагийн сургалтыг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж, хүмүүжих хугацаандаа мэргэжил олгох сургалтанд хамрагдсан хүмүүжигчдийн бүтээлтэй танилцаж энэ онд хамтран зохион байгуулах сургалтын саналыг авчээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа