ХӨВСГӨЛ: Халдварын тохиолдол нэмэгдээгүй, 43 хүн тусгаарлалтаас гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-11 17:17:43

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол нэмэгдээгүй, тусгаарлалтад байгаа 110 иргэнээс 43 иргэнийг PCR шинжилгээ болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хяналтаас гаргалаа.


Хяналтаас гарсан иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байна.


Тус аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдол 3, сэжигтэй тохиолдол 20 байна.


Нэгдүгээр хавьтлын 110 хүнийг тусгаарласнаас Нэгдсэн эмнэлэгт 45, Цагаан-Уул суманд 19, Мөрөн суманд гэрээр 44, Галт суманд гэрээр 2 хүн тусгаарлагдсан байснаас 43 хүнийг гаргалаа гэж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

相关新闻