Малчдын хөдөлмөрийг дэмжих найман төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-30 09:50:47

Баян-Өлгий аймагт хөдөлмөрийн аюулгүй байдлын аян өрнөж эхэллээ. Аяны нээлтийг энэ сарын 28-наас Цэнгэл, Улаанхус суманд боллоо.

Энэ аяныг зохион байгуулж байгаа хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия ярихдаа, Аяны нээлтийн үеэр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан хууль тогтоомж танилцуулан, иргэдийн санал гомдол хүлээн авч, сонирхсон асуултанд хариуллаа. Орон нутгийн үйлдвэрлэгчдийн гаргасан бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Энэ онд тус аймагт малчдын хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөрлөх чадвар нь хязгаарлагдмал хүмүүс болон жижиг үйлдвэрлэгчдийг, залуучууд болон ахмад үеийнхнийг  дэмжих зэрэг найман төрлийн төслийг хэрэгжүүлнэ. Төслүүд дундаас хөдөөний 12 суманд хэрэгжсээр ирсэн малчдыг дэмжих төсөл илүү их үр өгөөжтэй байна гэв.

Ш.Айзаря

相关新闻