Орхон аймгийн 163 дугаар гармыг засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-07 11:04:01
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  УБТЗ ХНН-ийн Эрдэнэт- Өртөө салбарын хамт олон 163 дугаар гармыг жишиг болгон засварлажээ. Ингэснээр тус гармаар зорчих иргэд болон ердийн хөсөг, тээврийн хэрэгсэл, галт тэрэгний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж байна. Тус байгууллага 2016 онд 164 дүгээр гарам, 2017 онд Орхонтуул, 2018 онд Бэлэндалайн зөрлөг дээр жишиг гарам байгуулж байжээ.

Олон улсын төмөр замуудын холбоо 2009 оноос Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол Улс 2013 оноос энэ ажилд нэгдэн орсон юм. Энэхүү гармаар Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хүрч, бусад ачаа эргэлт, зорчигч тээвэр тасардаггүй тул өндөр ач холбогдолтой ажил болсныг нээлтэд оролцогчид онцоллоо. Гармын нээлтэд төмөр замчдаас гадна Орхон аймгийн 25 дугаар цэцэрлэгийн авъяаслаг багачууд оролцож, ая дуугаа өргөлөө. 

相关新闻