Булган аймгийн төвийн бүх өрхөд хогийн сав тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвийн бүх өрхийг хог ангилан ялгаж хийх нэг загварын хогийн саваар
хангалаа. Гаднаас шилжиж ирсэн зарим өрх л хогийн савгүй байна гэж Булган сумын
тохижилт үйлчилгээний ангийн дарга Н.Баасанжаргал ярилаа.
Энэ жил Байгаль хамгаалах сангийн 220,7 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар аймгийн төвийн өрхүүдэд нийтдээ 700 гаруй хогийн сав хийж өгч,
суурилуулсан байна.
Булган
сумын хог хаягдлыг багасгах, бохирдлыг бууруулах зорилгоор таван жилийн өмнөөс
эхэлсэн энэ ажил үр дүнгээ өгч байна гэж үзэж өнгөрсөн онд 1200 орчим өрхийг аймгийн
төсвөөс хөрөнгө гарган жигд хогийн саваар хангасан юм.