Хаваржилт хүндэрсэн Шивэрт багийн иргэдэд тусламж хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн 10 гаруй суманд хаваржилтын байдал хүндэрч нутаг орноо гэсэн иргэд тусламж илгээсээр байна. Тус аймгийн Чандмань-Өндөр Шивэрт багийн нутагт мал, малчдын байдал илүү хүндэрч өвс тэжээл шаардлагатай өрхийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаатай холбогдуулан тус багийн иргэдэд туслах аян үргэлжилж байна.
Аяны хүрээнд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүн Г.Даваацэрэнгээс багийн Иргэд нийтийн хуралд 100000 төгрөг ирүүлснийг тэжээл болгон сумын ИТХ-ын дарга Х.Сүхбат, холбогдох гишүүдийн хамт хуралдаж тусламж яаралтай шаардлагатай байгаа 14 өрхөд хүргэхээр төлөвлөж Шивэрт багийн өрхүүдэд хүргэжээ.
Мөн Чандмань-Өндөр сумын нутгийн зөвлөлийн гишүүн Г.Даваацэрэнгээс Шивэрт багийн иргэдэд туслах тухай уриалгыг нийт нутгийн уугуул, суугуул, хотуудын нутгийн зөвлөлд уриалжээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа