Төрийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-01 09:23:47
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭТөрийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх, менежментийн чадавхийг бэхжүүлэхтөрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Орхон аймгийн Засаг даргын дэвшүүлсэн “Хүний хөгжил”-ийг хангах зорилтын хүрээнд төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажил эхэллээ.   

Тодруулбал, төрийн үйлчилгээний төгөлдөршил, төр-иргэний харилцан итгэлцэл, иргэд, олон нийтийн сэтгэл ханамжийг сайжруулах, хүний суурь хөгжлийг хангах зорилгоор дээрх тогтолцоог нэвтрүүлэх юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Гурван тулгуурт бодлого”-той уялдаж байгаа юм. Үүний хүрээнд, “Монголын бүтээмжийн төв”-ийн экспертүүд Орхон аймгийн төрийн байгууллагын удирдлагууд болон байгууллагын чанарын удирдлагын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны тухай, Иргэн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох, “ISO 9001:2015 стандартын шаардлагууд”, Менежментийн тогтолцоонд аудит хийх зэрэг сэдвээр ярилцсан юм.

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2016 онд үйлчилгээндээ чанарын удирдлагын олон улсын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар гурван жилийн хугацаатай гэрчилгээ авсан анхны байгууллага болсон юм. Иймд тус байгууллага бусад төрийн байгууллагад өөрийн туршлагаасаа хуваалцаж мэдээлэл солилцлоо.     

       

 

 

相关新闻