Өлзийт сумын шинэ Соёлын төвийн барилга 90 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-02 16:46:43
Архангай /МОНЦАМЭ/. Өлзийт суманд 250 хүний суудалтай Соёлын төв шинээр барьж байгаа. Барилгын ажлыг "Билэгт багана" ХХК гүйцэтгэж байгаа ба барилгын ажил 90 хувьтай байгааг хэлж байна.
Одоо заал болон гадна үүдний талбайн цутгалт дутуу, бусад хэсэгт цэвэрлэгээ хийх үлджээ. Соёлын төвийн барилгыг он дамжин барьж байгаа юм. Улсын төсвийн нийт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2018 онд 850.0 сая төгрөгийг, 2019 онд 650.0 сая төгрөгийг шийдэж өгчээ.
2018-2020 онд он дамжин Хашаат, Цэцэрлэг, Хотонт сумын Соёлын төвүүдийг барьж байна. Энэ онд Цэнхэр сумын 240 хүний суудалтай соёлын төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулна. Мөн улсын төсвийн 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өндөр-Улаан сумын Соёлын төвийг засварлана.
相关新闻