Барилгын мэргэшсэн инженерийн тоо 24 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 19:55:01

Хөвсгөл аймагт барилгын салбарт 160 орчим инженер ажиллаж байгаагийн 7 нь мэргэшсэн инженер байдаг бол зэрэг горилох сургалтанд хамрагдсан инженерүүдээс 17 инженер тэнцэж 24 мэргэшсэн инженертэй болжээ.

Барилга хот байгуулалтын яамны барилга хөгжлийн төв Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн барилгачдын холбоо хамтран барилга байгууламжийн угсралт, засвар, ашиглалт, бүтэцийн зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэл, усны барилга байгууламжийн инженерийн мэргэшлийн зэрэг горилох, зэрэг ахиулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 21 зэрэг горилох, 3 зэрэг ахиулах инженерүүд оролцсоноос 17 инженер тэнцэж 2 инженер зэрэг ахиулжээ. Энэ удаагийн сургалтанд Улаанбаатар болон Орхон аймгаас инженерүүд ирж сургалтанд хамрагдсан бөгөөд мэргэшсэн инженерийн тоо нэмэгдсэнээр барилгын  бүтэц, хийц, чанарт ахиц үр дүн гарна гэж үзэж байгаа ажээ.

Тус аймгийн хэмжээнд барилгын чиглэлийн тусгай зөвшөөрөлтэйгээр 67 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулж сүүлийн 3-4 жилд 70 гаран тэрбум төгрөгний барилгын томоохон бүтээн байгуулалт, 4 тэрбум төгрөгний барилгын их засвар урсгал засвар хийгджээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

相关新闻