ОБЕГ, Унгарын Гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ, Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд тус хоёр байгууллага нь гамшгийг урьдчилан таамаглах, түүнээс урьдчилан сэргийлэх, үнэлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах чиглэлээр шинжлэх ухаан, технологийн болон практик туршлага солилцох, хүний нөөцийн болон техник, тоног төхөөрөмжийг чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм. Санаж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Криштиан Эрдэли нар өчигдөр буюу энэ сарын 16-нд гарын үсэг зурсан.
Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Криштиан Эрдэли өнөөдөр НОБГ, Үндэсний аврах бригад болон нийслэлийн Аврах анги-105, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөр зочилж байна.