“Цэргийн алба- Эх орны алба" уулзалт Баянхонгор аймагт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-25 17:20:23
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цэргийн алба- Эх орны алба" сэдэвт уулзалт арга хэмжээ Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид боллоо. Уулзалтад НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат, нийслэл дүүргийн цэргийн штабын төлөөлөл, ангийн удирдлагууд оролцлоо.


Орон нутагт иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах үйл ажилллагааг сурталчлах, нийслэлийн бүтээн байгуулалтыг цэрэг дайчдад сурталчлан таниулах зорилготой уг уулзалтыг Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд зохион байгуулж буй юм.

Баянхонгор дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр анги барилгын цэргийн анги бөгөөд Өвөрхангай, Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотоос татагдсан залуус хугацаат цэргийн алба хааж орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.

相关新闻