“Хойт, төв, зүүн азийн гүний геологийн процесс ба металлогени” олон улсын хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-26 11:12:10
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Монгол, ОХУ, Казахстан, БНХАУ, БНСУ-ын хамтарсан “Хойт, төв, зүүн азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн IV шатны судалгааны ажлын эрдэм шинжилгээний хурал ирэх сарын 05, 06-нд Улаанбаатар хотноо болно.

Уг хуралд ОХУ-ын ВСЕГЕИ-ийн ерөнхий захирал Шинжлэх ухааны доктор Олег Петров, БНХАУ-ын ШУА-ийн академич Ли Тингдонг, Казахстан улсын Хүнд үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны Геологи, газрын хэвлий ашиглалтын хорооны дэд дарга бөгөөд Газрын хэвлийн ашиглалт, газрын хэвлийн геологийн судалгааны газрын тэргүүн Тналиев Мирболат, БНСУ–ын Геологи, эрдэс баялгийн судалгааны хүрээлэн (KIGAM)-ийн Геологийн газрын Геологийн судалгааны төвийн судлаач доктор Паул Хонг нараар ахлуулсан дөрвөн улсын 50 орчим судлаач оролцоноТэд Ази тивийн болон бүс нутгийн геологийн судалгаанд тухайн орны оруулж буй хувь нэмрийн талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцэх юм.
Хуралд оролцох хүсэлтэй эрдэмтэн судлаачдыг geo.rudn@gmail.com хаягаар бүртгэж байна.
           

相关新闻