Экспортын гэрчилгээгүй шар будаа нэвтрүүлэхийг завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтоор БНХАУ-аас таван тонн шар будааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч нар илрүүлжээ.
Энэ оны долдугаар сарын 10-нд иргэн Г нь дээрх шар будааг
экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, зориулалтын бус
тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан
байна. Хэрэгт холбогдогчид
долдугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулжээ.