Улсын Филармонийн дуучин Б.Солонго бие даасан тоглолтоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонго “Үдэшлэг” бие даасан тоглолтоо маргааш үзэгчдэдээ өргөн барина.
Тоглолтод улсын Филармонийн “Баямонгол” жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од зэрэг гуч гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.
Тоглолтын хөтөлбөрт жаззын томоохон төлөөлөгчдийн уран бүтээлүүд багтжээ. Мөн тэрээр өөрийн зохиосон дуунууд болон коверлож дуулсан монгол дуунуудаа дуулах юм.
Тоглолтын тасалбарыг онлайн худалдааны www.ticket.mn, Улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
Ж.Болор