Дэлхийн цирк энэ сарын 10-ныг хүртэл тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-07 12:15:55

“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ, Монголын Үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт үргэлжилж байна.

Өнгөрсөн сарын 26-наас эхэлсэн тус тоглолт энэ сарын 1-нийг хүртэл тоглох байсан ч үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 10-ныг хүртэл тоглолтоо сунгажээ.

Иймд дэлхийн циркийн тоглолт үзэж амжаагүй иргэд тасалбар захиалах боломжтой.

Энэхүү тоглолтод АНУ, БНАСАУ, Франц, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцож байгаагаас гадна арслан, сармагчин, лам гөрөөс, одой морьд, сургуультай ноход зэрэг 5 төрлийн амьтны сонирхолтой тоглолт үзэгчдийг баясгаж байна.

Ж.Болор

相关新闻