Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-21 11:00:06

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Төрийн ордонд болж, 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төсөл-ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

2.Монгол Улсын Ерөнхий сайдын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай- Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна.

3.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл- Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.

4.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудын төсөл- Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.

5.Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах хүртэл хугацаанд авах зарим арга хэмжээний тухай- Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.

6.Хөрөнгө гаргах тухай- Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна.

7. Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай- Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

8. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл- БСШУ-ны сайд Л.ГАНТӨМӨР танилцуулна.

9.Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл- Зам тээврийн сайд М.ЗОРИГТ танилцуулна.

10. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай (Засгийн газрын 2002 оны 31 дүгээр тогтоол)- Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

11. Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай- Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН, ЭМС-ын сайд Г.ШИЙЛЭГДАМБА нар танилцуулна.

12. Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

13. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ойн арга хэмжээнд оролцсон дүнгийн тухай- Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна.

14. Гадаад хэргийн сайдын Оросын Холбооны Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай- Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна.

15. Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай- Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна.

16. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн тухай- БСШУ-ны сайд Л.ГАНТӨМӨР танилцуулна.

17. Бусад асуудал -Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр маргааш буюу энэ сарын 22-нд дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.

Ч.Ариунболд

相关新闻
注释