Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом Хөвсгөлд аялж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМонгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом, дэвтэр Хөвсгөл аймагт хүрэлцэн ирлээ.
Цом, дэвтрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Ганболд болон Биеийн тамир спортын газрын мэргэжилтнүүд хүлээлгэн өглөө. Аяны хүрээнд цом дэвтрийг хүлээн авсан байгууллага бүр нэг өдрийн цалингаа хандивлахаас гадна байгууллага дээрээ спортын арга хэмжээ зохион байгуулж, олимпийн талаар мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулан аяны хүрээнд хийсэн ажлаа тайлагнан дараагийн байгууллагад гардуулах ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа