Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангайд гэр бүлийн хүчирхийллийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
2018 оны 9-р сард гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 13 байсан бол энэ оны 9-р сард 25 буюу 56.03 хувиар өсчээ. Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн тоо өссөн шалтгааныг хөршийн мэдээлж байгаа байдал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Хөршийн мэдээлэх байдал сайжирснаар нууц, далд байсан гэр бүлийн хүчирхийллүүд ил болж, одоогоор шалгагдаж байна гэлээ.
Аймгийн хэмжээнд 2018 оны 9-р сард
352 гэмт хэрэг гарсан бол энэ оны 9-р сард 398 гарсан нь өмнөх жилийнхтэй
харьцуулахад 11.56 хувиар өсчээ.