Баянгол зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭБаянгол зочид буудал дахь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийж байна.
Цагдаагийн тусгай тасгийнхан “Баянгол” зочид буудлыг хамгаалалтад авчээ. Тусгайгийнхан тус обьектод нэвтэрмэгцээ Х.Баттулгын өрөөнд нэгжлэх хийж эхэлснээс гадна нь таван буутай цагдаа гадагш гарах болон дотогш нэвтрэхийг хориглон, хөл хорио тогтоосон байна. Тус зочид буудалд УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нарын гишүүн хамт байгаа мэдээ ч байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар зочид буудалд нэвтэрчээ. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа нар ч ирсэн байна. Сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Монгол улсын аварга О.Балжинням, Олимпийн аврга Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдогийн тамирчид ирсэн ч дотогш нэвтрүүлээгүй байна. "Баянгол" зочид буудлын ойролцоох цэцэрлэгт 100 гаруй цагдаагийн албан хаагч бэлэн байдалд байгаа бөгөөд 500 гаруй цагдаагийн албан хаагчийг хүч нэмэгдүүлэх яриа ч гарчээ.Удахгүй ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл өгнө гэсэн тул бид уг мэдээллийг хүргэх болно.
Ж.Батсайхан