УДЭТ-ынхан орон нутгаар аялан тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДЭТ-ын 85, Дархан хот үүсч хөгжсөний 55, Эрдэнэт хот үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулан УДЭТ-ын уран бүтээлчид “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолт хийнэ.
Аялан тоглолтын хүрээнд У.Шекспир “Ромео Жульетта" сонгодог жүжиг, В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжиг, Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн жүжиг зэрэг дэлхийн сор болсон сонгодог уран бүтээлээ Дархан, Эрдэнэт хотын үзэгчдэд хүргэх юм.
Мөн үзэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлын үндсэн дээр шинэ уран бүтээлүүдээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлэн, уран бүтээлчид, үзэгчдийн уулзалт, ярилцлага зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Аялан тоглолт энэ сарын 23-39-нийг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор