Сансрын нисгэгчдийн өдөр төрсөн тамирчдад мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨнөөдөр дэлхийн Сансрын нисгэгчдийн өдөр. Энэ өдөр төрсөн монголын алдартай тамирчдад Олимпийн хорооны нарийн бичгийн дарга, МУСГЗ Ж.Отгонцагаан мэндчилгээ дэвшүүлэв.
Сансрын нисгэгчдийн энэ өдөр Монгол Улсын Гарьд, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнхийн хүү Гантогтох / Атлантын 1996 оны олимпод оролцсон/, Монгол Улсын заан, жүдогийн олон улсын мастер, гавьяат тамирчин Очирын Одгэрэл /Пусаны Азийн аварга/, тэшүүрийн олон улсын хэмжээний мастер, Болдын Сансарбилэг / Нагано 1998, Сэлт Лэкийн 2002 оны олимпод оролцсон/ нар төрсөн өдрөө тэмдэглэдэг юм.
Олимпийн хорооны нэрийн өмнөөс болон нийт тамирчдынхаа өмнөөс төрсөн өдрийн баяр хүргэж буйг дамжуулав. Мөн энэ өдөр төрсөн сэтгүүлч нөхөд ч байдаг. Монгол Улсын УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, олон улсын сэтгүүлч О.Батхандад найз нөхөд нь төрсөн өдрийн мэнд хүргэсээр байна. Монголд анх удаа ангиараа санаачлан уран сайхны бүрэн хэмжээний "Гэрч" хэмээх кино хийж байсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Жигжидийн нэрэмжит КУДС-ийн оюутан бөгөөд өдгөө ангийнхантайгаа хамтран чөлөөт уран бүтээл хийж буй залуу жүжигчин Ж.Оюунтөгс төрсөн өдрөө бас л ангийнхантайгаа тэмдэглэж байгаа аж.
Ж.Батсайхан