Орхон суманд нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нар Орхон сумын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байна.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас эрхлэн өнгөрсөн сарын 23-нд тус суманд зохион байгуулсан “Иргэний танхим сонсож байна” өргөтгөсөн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Орхон сумын иргэд аймгаас нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсны дагуу ирж ажиллаж байгаа нь энэ юм.
Иргэний танхимын уг хэлэлцүүлэгт иргэдийн гаргасан саналын дагуу тус танхимаас аймгийн Эрүүл Мэндийн газарт саналыг нь уламжилсанаар аймгийн Нэгдсэн Эмнэлэгийн Зүрх судас, Мэдрэл, Нүд, Чих хамар хоолой, Эмэгтэйчүүд, ЭХО зэрэг нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж тус сумын иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус Нэгдсэн Эмнэлгийн захиргаанаас эрхлэн жил бүрийн хавар нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг байгуулж хөдөөгийн бүх сумдад очиж иргэдэд нь үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийдэг. Харин энэ жил эхлээд Орхон сумаас хүсэлт ирсэн учир очиж ажиллаж байгаа аж.
Б.Норовсамбуу