Улаанбурханы өвчлөл буурч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-13 02:00:46

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас долоо хоног бүрийн Даваа гараг бүрт хийдэг шуурхай хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсээс Улаанбурханы өвчлөлийн байдал өнгөрсөн долоо хоногт ямар байсан тухай мэдээлэл хийв. Улаанбурханы өвчлөл өнгөрсөн долоо хоногийн байдлаар шинээр зургаан өвчлөл бүртгэгдэж нийт өвчлөл 1732 болжээ. Улаанбурханы тархалт буурч байгаа хэдий ч өвчилсөн хүүхдүүд хүндэрч байна гэж уг танилцуулгад дурдав.

Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт шинээр 18 өвчтөн хэвтжээ. Одоо байгаа 69 өвчтөнөөс эрчимт эмчилгээнд 10 өвчтөн эмчлүүлж байгаагийн 51 нь хүүхэд байна. Аймгийн хэмжээнд улаанбурханы вакцинд хамрагдах 1468 хүүхэд байснаас одоогоор 59 хүүхэд хамрагдаагүй үлджээ. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгааны материалыг аймгийн Эрүүл Мэндийн газрын Нийгмийн Эрүүл мэндийн төвийн кабинетуудын гадна байрлуулж Улаанбурхан өвчний талаар мэдээллийг Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Тээвэр компани, Дархан сумын тавдугаар цэцэрлэг, Уул Уурхайн Политехник коллеж, 21 дүгээр сургууль зэрэг байгууллагуудад зөвлөгөө өгч бусад байгууллагуудад хуваарын дагуу зөвлөгөө өгөх ажил үргэлжилнэ гэж аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн Н.Цасчихэр ярилаа.

                                                                                                                       Б.Норовсамбуу

相关新闻