“Алтан цом” спортын наадам энэ сарын 21-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-04-13 17:02:01

Монголын Залуучуудын холбооны Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Алтан цом” спортын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тэмцээн энэ сарын 21-24-нд Спортын төв ордон, Хилчин спорт хороо,  Их засаг их сургуулийн зааланд болох юм. Наадам нь ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар гэсэн таван төрлөөр зохиогдож, төрөл тус бүрт эхний гурван байр шалгаруулах ба багийн нийлбэр дүнгээр эхний таван байр тодруулна.

Энэхүү спорт наадам нь Хэнтий аймгийн залуучуудын дунд зохиогддог хамгийн том, өргөн цар хүрээтэй тэмцээн гэдгээрээ онцлог аж. Өнгөрсөн жил гэхэд тус тэмцээнд 18 сум 4 тосгоны 800 гаруй залуус өрсөлдөж байжээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 21-ний баасан гарагт 12 цагаас Спортын төв ордонд болно.

Б.Туул

相关新闻