Монголын геологичид газрын тос илрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Үндэсний
хөрөнгө оруулалттай "Петро Матад лимитед" компанийн хайгуулын
“Херон-1” цооногийн 2834 метрийн гүнээс газрын тос илэрсэн байна.
Энэ нь Монголын геологичид хоёр дахь удаагаа буюу 79 жилийн дараа газрын тос илрүүлсэн тохиолдол болж байна гэж АМГТГ-аас мэдээллээ.
Анх 1940 оны 12 дугаар сард геологич,
доктор Ж.Дүгэрсүрэн хуучин ЗХУ-ын геологичтой хамт, тодруулбал, Оросын геологич Ю.С.Желубовскийн хамт Дорноговийн сав
газарт, Зүүнбаянгийн
Барагшуун толгойгоос газрын тосны ордыг илрүүлж байсан юм.