Их зохиолчийн амьдрал, уран бүтээлээр жүжгийн зохиолын уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-14 12:21:01

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд БСШУЯ, УДЭТ, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран БСШУ-ы сайдын нэрэмжит жүжгийн зохиолын уралдаан зарлалаа.

Уралдаан нь их зохиолчийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгох зорилготой. Түүнчлэн зохиолчийн шилдэг бүтээлээр төв, орон нутгийн театрын урын сан баяжиж, уран бүтээлчийн эрэл хайгуулын үр дүнд их зохиолчийн намтар, уран бүтээл судлал өргөжих ач холбогдолтой гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Уралдаанд оролцогч нь бүрэн хэмжээний жүжгийн зохиолыг ирэх зургадугаар сарын 1-ний дотор УДЭТ-т ирүүлнэ.

Уралдаанд нэгдүгээр байр 10 сая, хоёрдугаар байр 8 сая, гуравдугаар байр эзэлсэн бүтээлийг 6 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах юм.

Шалгарсан бүтээлээс нэгийг сонгож УДЭТ-ын санхүүжилтээр 2016 оны  11 дүгээр сарын тайзны бүтээл болох аж.

Ж.Болор

相关新闻