Цэцэрлэг суманд үхэр галзуурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 12:33:56

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 4 үхэр 4 сарын 13-ы өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна.

Үхэрнүүдээс дээж авч мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ. Тус аймгийн хэмжээнд нийт нутаг дэвсгэр галзуугийн өвчний голомттой ба 2016 он гарсаар мал амьтны галзуугийн 4 тохиолдол бүртгэгдээд байна. Тухайлбал Их-Уул суманд 2 үхэр, Баянзүрх суманд 1 нохой галзуурчээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

相关新闻