Завханы бизнес эрхлэгчид олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 14:13:42

Завхан аймгийн ХАҮТ-аас Олон улсын байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар Дэлхийн Зөн ОУБ, Завхан, Завханхангай ОНХХ, Мерси Кор ОУБ,  Бэлчээр ашиглагчдын холбоо гэх мэтчилэн Завхан аймагт хэрэгжиж буй олон улсын долоон төсөл хөтөлбөрийнхөнтэй уулзаж хамтран ажиллах талаар ярилцлаа. Энэ үеэр 2016 онд Завхан аймагт хэрэгжих төсөл хөтөлбөрүүдтэй аймгийнхаа бизнес эрхлэгчдийг холбох, түншлэх, хамтран ажиллах, хувиараа бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал гарах арга замыг тодорхойлох, төсөл хөтөлбөрийн үр шимийг хэрхэн яаж хүртээх гэх мэтчлэн олон асуудлаар ярилцсан байна. Уулзалтын үр дүнд Завханы сум бүрийн үйл ажиллагаа нь хүртээмжтэй нэг бизнес эрхлэгчийг төсөл хөтөлбөрт хамруулах, Завханы бизнес эрхлэгчдэд зориулсан мэргэжлийн сургалтыг сард нэг удаа тогтмолжуулах явуулахаар болжээ.

Аливаа нэг төсөл хөтөлбөрт иргэд хамрагддаг ч бодит байдал үр дүн нь хангалттай сайн биш байдаг.  Зарим тохиолдолд төрөөс хэрэгжүүлсэн бодлого, чиглэлтэй давхацдаг. Гэтэл нөгөө талд нь хөрөнгө санхүү тусламж дэмжлэг нэн шаардлагатай салбар, үйл ажиллагаа орхигддог асуудал байдаг. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа, мэдээ мэдээллээ солилцох нь чухал байна хэмээн уулзалтад оролцогчид үзжээ.   

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻