Барилгын зураг төслийн магадлалын шинэчилсэн журмыг оны эхнээс мөрдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-04 16:22:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ-наас “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхэд шинжээч нарт тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ыг шинэчлэн боловсруулаад байна.

Журмын төслийг БХБ-ын сайдын зөвлөлийн өнөөдөр болсон ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцэслэн баталж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Геодезийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцууллаа. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд “Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл”-ийг танилцуулав. 

相关新闻