Политехникийн сургуулийн яруу найрагч оюутнууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 14:00:44

Завханы Политехникийн сургуулийн сурагчид уран уншлагаар уралдлаа. Уралдаан нь уран уншлага, өөрийн зохиосон шүлэг гэсэн хоёр төрлөөр явагдаж 50 гаруй сурагч оролцож уран уншлагын төрөлд гоо заслын 1г ангийн оюутан Алтан-Эрдэнэ “ Охин үрээ хайрла” шүлгээр тэргүүлжээ.

Харин өөрийн зохиосон шүлгээрээ 3г ангийн суралцагч Алтанцэцэг, 1г ангийн суралцагч Болормаа, 3э ангийн суралцагч Нямцэцэг нар эхний гурван байрыг эзэлжээ.

Уран сайхны соёлын өв уламжлал болох үгийн урлагийн яруу тансагийг мэдрэн, яруу найргийн дээжээс уншиж урлаг уран сайхны мэдрэмжээ хөгжүүлэн, уран унших чадварт суралцаж, бүтээлч сэтгэлгээтэй өөртөө итгэлтэй үндэсний соёлоо эрхэмлэн дээдэлдэг иргэн болж төлөвших нь энэ уралдааны зорилго юм. Манай сургуулийн сурагч оюутнууд голдуу техникийн мэргэжил эзэмшиж байгаа хэдий ч суурь боловсролын мэдлэгээ өргөжүүлж амжилттай суралцдаг. Энэ мэтчлэн уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож байгаа хэмээн сургуулийн нийгмийн багш энэ үеэр хэллээ.

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻