Ургацын төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймаг 2019 онд 18 га-д төмс, 18 га-д хүнсний ногоо, 12 га-д тэжээлийн ургамал, 0.2 га-д жимс, жимсгэнэ нийт 48.2 га талбайд тариалалт хийх төлөвлөгөө баталжээ.
Тариаланчид
17.9 га-д төмс, 18.8 га-д хүнсний ногоо, 12 га-д тэжээлийн ургамал, 0.45 га-д
жимс жимсгэнэ тариалснаар
тариалалтын төлөвлөгөөгөө 100
хувь биелүүлсэн байна.